VOLVO TRUCKS MONGOLIA


Дэлхийн авто машины зах зээлд өөрийн байр суурийг баттай эзэлсэн компаниудын нэг нь Шведийн Volvo групп юм. Тус групп анх 1927 онд байгуулагдсан бөгөөд 1928 оноос "Volvo Trucks"-ыг үйлдвэрлэж эхэлсэн. "Volvo Trucks" нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангаснаараа дэлхийд алдартай. Дээрх давуу тал нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бөгөөд өнөөдөр дэлхийн ихэнх улс оронд барилга, зам, уул уурхайд өргөн ашиглаж байна.

 “MNTTT Group” ХХК нь 2013 оноос Дани улсын “Bukkehave Corporation” компанитай хамтран "Volvo Trucks"-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 оноос энэхүү эрхийг дангаараа хариуцан ажиллаж байна."Volvo Trucks"-ыг “Таван толгой”, “Гацууртын орд”, “Оюу толгой” зэрэг Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж буй уул уурхайн орд газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Бид "VolvoTrucks"-ыг Швед дэх үйлдвэрээс нь шууд нийлүүлэх, оргиналь сэлбэгийг захиалгаар худалдаалах, оношилгоо зөвөлгөө өгч үйлчилж байгаа цорын ганц албан ёсны эрхтэй компани юм. 


          Volvo FH                                       Volvo FMX                                      Volvo FM                                  Volvo FE                                            Volvo FL