АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭР


Ауюлтай ачааг тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудын нэг нь “МNTTT Групп” ХХК юм. Бид Монгол улсад мөрдөгдөж байгаа аюултай ачаа тээвэрлэх дүрэм журам, стандартын дагуу 2015 оноос эхлэн энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Манай компанийн баримталдаг зарчим бол жолооч, тээврийн хэрэгсэл, тээвэрлэж буй ачаа, бусад бүх зүйл дээр хууль, дүрэм, стандартыг хатуу чанд сахин аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.