BRENDON POWERWASHERS


Товч танилцуулга

Английн “Brendon Powerwashers” компани нь 1970 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн. 1979 онд анхны бүтээгдэхүүнээүйлдвэрлэсэн бөгөөд 1980-аад оны эхэн үе гэхэд маш олон тоогоор худалдаж чадсан ба үйл ажиллагаа нь улам өргөжсөөр одоо дэлхийн 30 гаруй оронд албан ёсны төлөөлөгчийн газруудтай болсны нэг нь Монгол дахь “МНТТТ Групп” ХХК юм.

Анх дизель хөдөлгүүрийн тусламжтайгаар усны шахуургаа ажиллуулдаг байсан бол цахилгаан хөдөлгүүрийг ашиглах боломжийг нэвтрүүлснээр их амжилт олсон.

Сүүлийн 20 жилд Английн Wiveliscombe мужийн хамгийн том ажил олгогч компанийн нэг болсон.Өнөөдөр тус компани нь Английн түрээсийн болон барилгын зах зээлд тэргүүлэгч үйлчилгээний байгууллагын нэг болоод байна.

1990 оны эхэн үед Франц, Английг холбох усан доорх туннелыг барьсан “TML”компанийн туслан нийлүүлэгчээр ажилласан. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн том төслүүд дээр ажилласан ба эдгээрээс дурьдвал “TRANSLINK CHANNEL TUNNEL”, “LONDON UNDERGROUND”, HEATHROW TERMINAL” зэргүүд болно.

Тус компани нь дэлхийд тэргүүлэгч Honda компанитай нягт хамтран ажиллаж, Honda iGX загварын ухаалаг хөдөлгүүрийг ашиглаж эхэлсэн.

Төхөөрөмжийн хувьд мотор, усны насос зэрэг үндсэн хэсгээс бүрдэж, усны болон химийн бодисны савтай. Хамгийн гол зориулалт нь зам талбай, барилга байгууламж цэвэрлэх, усалгаажуулалт  юм. Бүх загварууд нь Англи, Европ, Австрали, Канад, Өмнөд Африкт бүртгэгдсэн.

Уг компанийн төхөөрөмжөөр зам талбай, барилга байгууламж, хөшөө дурсгал зэрэг бүх төрлийн гадаргууг богино хугацаанд, бага ажиллах хүчээр, маш өндөр үр дүнтэй цэвэрлэдгээрээ давуу талтай. 


Төхөөрөмжийн хувьд

- Цахилгаан

- Бензин

- Дизель


- Бензин, Дизель


- Бензин, Дизель